Австралийн хайгуулчдын хиймэл дагуулаар авсан зураг онгоцны сэг байж болзошгүй хэмээн үзэж, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эрлээ үргэлжлүүлсэн юм. Тэгвэл Энэтхэгийн далайгаас Францын хиймэл дагуулаар авсан зураг онгоцныхтой тун төстэй гэнэ. Өмнө нь Австралийн хиймэл дагуулын зургаар гурван хоног хайгуулыг үргэлжлүүлсэн ч юу ч олоогүй тул эрлээ зогсооход хүрээд байсан ажээ. Тэгвэл олон улсын эрлийн багийнхан Энэтхэгийн далай дахь хайгуулаа үргэлжлүүлэхээр болоод байна.



