
Малайзын Куала Лампур хотоос Өмнөд Солонгосын Инчон руу нисч явсан онгоц цахилгааны доголдлоос болоод өнөө өглөө Хонконгт газарджээ. “Airbus A330-300” загварын онгоц Хонкогт саатсан тул 271 зорчигчийг өөр нислэгээр тээвэрлэхээр болсон байна. 066 дугаар нислэг үйлдсэн Малайзын онгоцны цахилгаан үүсгүүр нь ажиллахаа больсон ажээ. Тиймээс нэмэлт цахилгаан хүч ашиглан доголдлыг засч, хэвийн ажиллагаанд оруулсан талаар албаныхан мэдээлэв. Хоёр долоо хоногийн өмнө Куала Лампураас ниссэн 239 зорчигчтой онгоц алга болсон нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа билээ.