
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болох Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт сүүлийн найман сарын байдлаар эрс удаашрах шинж ажиглагдаж байна. Тус улсын аж үйлдвэрийн салбарын индекс 48,1 хүрч буурсан талаар “HSBC” банк, санхүүгийн байгууллага мэдээлэв. Экспортын бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж буй сайн талтай хэдий ч үйлдвэрлэлийн бүтээмж, ажлын байр, дотоод захиалга буурсан хэмээн шинжээчид дүгнэжээ. Эдийн засагч Цюй Хунбинь эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээ нь үр нөлөө багатай байгааг сануулсан байна. Тэрээр агаарын бохирдлыг бууруулахын тулд шинэ метроны системийг ашиглалтад оруулах, орон сууцжуулах хөтөлбөрт анхаарлаа хандуулах нь аж үйлдвэрлэлийн салбарын өсөлтөд сайн нөлөөтэй гэж үзэж байна.