
Их дээд сургууль, коллежийн биеийн тамир спортын ажлын өнөө ба ирээдүй сургалт боллоо. Энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд нийт 43 сургуулийн төлөөлөгчид оролцжээ. Тус уулзалтыг оюутан залуучуудын бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх болон их дээд сургуулиудын хуулийн хэрэгжилтийн талаарх шинэ мэдээ мэдээллийг түгээх зорилгоор зохион байгуулдаг байна.