
Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээний 66 кг-д хүч сорьсон ОУХМ Б.Батгэрэл хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, Гүржийн Георги Калданийг ялж, зооны аваргын төлөө ОХУ-ын Камал Хан-Магомедовт ялагдсан. Улмаар дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч Гүрж улсын Тристан Пеикришвилийг, Казахстаны Елдос Жумакановыг тус тус ялж хүрэл медалийн эзэн болжээ.