
Английн Девон мужийн 44 настай оршин суугч хуруугаа хутгаар тасдаж, хогийн саванд хийн шатаасан байна. Хөршүүд нь яаралтай тусламж дуудсан боловч хурууг нь буцааж оёх ямар ч аргагүй болсон байжээ. Уг аймшигт хэрэг юуны улмаас гарсаныг одоогоор нууцалж байна. Азаар хуруугаа тасдсан хүний биеийн байдал сайжирч байгаа ажээ.