Дэлхийн хамгийн эртний, гүн цэнхэр нууруудын нэг болох Байгаль нуурын мөсөн дээрх марафон гүйлтийн тэмцээн тамирчдын хувьд хүнд сорилтуудын нэг болдог билээ. Сибирийн хүйтэн агаарт 42 километр газар гүйх энэхүү тэмцээнд дэлхийн 50 гаруй орноос сайн дурын хүмүүс ирж оролцдог. Хүйтэн салхитай энэ газар мөсөн дээр хальтирч уналгүйгээр гүйх нь тэмцээний гол шалгууруудын нэг юм. Арав дахь удаагаа зохиогдож буй марафонд оролцохыг хүсэгчид Листвянка хотод цугларан Орос уламжлал ёсоор архи балгаад гараагаа эхэлдэг аж. 25 сая жилийн өмнө бүрэлдэн тогтсон үзэсгэлэнт Байгаль нуурыг Юнескод бүртгэсэн байдаг. 1700 метр гүн энэ нуурын усыг унданд хэрэглэх боломжтой бөгөөд зарим газраа 10 тонн жинтэй мөс бүрэлдэн тогтжээ.













