Хятадад уулын цэвэр агаарыг савлаж зарах болжээ. Энэ бүтээгдэхүүн нь агаарын бохирдолд нэрвэгдсэн хотын иргэдийн дунд эрэлт ихтэй байна. Хэнань мужийн Луанчуанд савласан цэвэр агаарыг худалдан авах хүмүүсийн тоо олширчээ. Хятадын Лаожун уулын цэвэр агаарыг цуглан савласан тул хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй хэмээн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид тайлбарлаж байна. Гэхдээ бүтээгдэхүүнийг худалдан авахын өмнө үнэгүй хэрэглэж үзэхийг үйлчлүүлэгчдэд зөвлөдөг. Ингээд лаазыг нээж, цэвэр агаараар амьсгалсан хүмүүс мөнгөө төлж эхэлдэг гэнэ. Нийслэл Бээжин хотод агаарын бохирдол огцом нэмэгдэж, амьсгалын замаар халдварлагсдын тоо нэмэгдсэн юм.



