
Туркийн ерөнхийлөгч Абдулла Гюль нийгмийг шүүмжилдэг эрүүл блог болох Твиттерийг хориглосон нь хууль бус шийдвэр гэж гэж хэлжээ. Тиймээс олон нийтийн сайтуудыг дахин сэргээх алхмуудыг хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Туркийн ерөнхий сайд Рэжеп Тайип Эрдоган олон нийтийн сайтаар дамжуулан хувийн нууц бичлэгийг нь ил болгож, авилгалын хэрэгт буруутгасаны дараа Твиттер Фэйсбүүкийг хаах шийдвэр гаргасан юм. Турк улс нь 12 сая Твиттер хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тавдугаарт жагсдаг. Абдулла Гюль олон нийтийн сайт нь нийгмийн дутагдлыг шүүмжилдэг эрүүл хэрэгсэл гэж үздэг байна.