
Малайзын ерөнхий сайд Нажиб Разак Боинг 777-200 ER онгоц Энэтхэгийн далайд сүйрсэн болохыг албан ёсоор зарлажээ. Бид зорчигчдын ар гэрийнхэнийг хүндэтгэн маргааш хэвлэлийн бага хурал зарлаж, онгоцонд юу тохиолдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө хэмээн ерөнхий сайд мэдэгдсэн байна. Мөн Малайзын агаарын тээврийн компани болон зорчигчдыг бүгдийг нь шалгаж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх болно гэжээ. “Сэтгэл эмзэглүүлсэн хоёр долоо хоногийг ардаа орхилоо. Зорчигчид бүгд амь үрэгдсэн гэдгийг хараахан батлаагүй учраас ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэй хандахыг хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс хүсч байна” гэж Нажиб Разак хэлсэн байна. Анализ мэдээлэл, хиймэл дагуулаар авсан зурагт үндэслэн онгоцны сэг Энэтхэгийн далайн дунд хэсэгт байгаа болохыг тогтоожээ.


Сэтгэгдэл (2)