New-York Times болон Германы Spiegel сэтгүүл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг Хятадын харилцаа холбооны аварга компани болох Huawei-ийн дотоод сүлжээрүү нэвтэрсэн тухай нууц мэдээллийг нийтэлсэн байна. Америкийн тусгай албад Хятадын харилцаа холбооны тэргүүлэх компанийн сүлжээнд нэвтэрч, Хятадын Коммунист намын ерөний харийн бичгийн даргыг тагнаж байсан тухай мэдээлэл мөн үүнд багтжээ.
Мөн БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн цахим шууданд нэвтрэх гэж оролдож байсан аж. Эдвард Снөүдэний задруулсан энэхүү баримт, материал 2010 оных ажээ. Хэдийгээр Вашингтон, Бээжингийн лидерүүд удахгүй Голландад уулзахаар товлосон ч гэлээ энэ мэдээ тэдний яриа, хэлэлцээнд нөлөөлөхгүй бололтой.























































