АНУ-ын Вашингтон хотын захад хөрсний нуралт үүсч, 8 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон хүчтэй бороо газар доорх усанд нэвчсэний улмаас хэдэн километр үргэлжлэх хөрсний нуралтыг үүсгэжээ. Уг байгалийн гамшигт үзэгдэл амралтын өдрүүдэд эхэлсэн учраас хүмүүсийн амь нас, орон гэрийг хамгаалах боломж байсан гэж эрх баригчид үзэж байна. Пеннигтон сууринд гэхэд 35 айлын байшин, 13 үйлдвэрийн барилга сүйджээ. Хохирогчдын дотор үйлдвэрийн ажилчид ч байгаа гэж эрх баригчид мэдээлэв. Одоогоор сураггүй алга болсон 108 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.















