Өчигдөр Замын цагдаагийн газарт нийт 289 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 242, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 77, журамлагдсан тээврийн хэрэгсэл 38, хүн гэмтсэн осол 10 гарчээ. Харин ослын улмаас нас барсан хүн байхгүй байна. Тэгвэл хоёр хүүхэд зам тээврийн осолд өртжээ.


Д.Ундрах /24tsag.mn/