
Украины “Запорожье” шумбагч онгоц дээрээ Оросын далбааг мандуулан Хар тэнгисийн флотод нэгджээ. Украины блогт мэдээлсэнээр харьяалал нь үл мэдэгдэх тусгай хүчнийхэн шумбагч онгоцыг эзлэн авсаны дараагаар Оросын тэнгисийн цэргийн хүчинд нэгдсэн гэнэ. Ингээд шумбагч онгоцыг дайран эзлэхэд тусалсан багийн гишүүд Оросын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд албаа үргэлжлүүлэн хаах хүсэлтээ гаргасан байна. Дизель хөдөлгүүрээр ажилладаг шумбагч онгоцны багийн бүрэлдэхүүнд 78 хүн багтдаг ажээ.
Сэтгэгдэл (2)