
Украины Крымийг ОХУ эзлэн авсанаас хойш анх удаа хоёр улсын дээд албан тушаалтнууд уулзжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Андрей Дещица нар Нидерландын Гааг хотноо болж буй Цөмийн аюулгүй байдлын чуулганы үеэр уулзсан байна. Энэ үеэр Сергей Лавров “ОХУ-ыг их наймын орнуудаас хассан нь тийм ч хүнд цохилт болоогүй. Бид Украин үндэстнүүдтэй харилцан ярилцсан” гэж хэлжээ. Одоогоор ОХУ, Украины Гадаад хэргийн сайд нарын зүгээс уулзалтын үр дүнгийн талаар мэдэгдэл хийгээгүй байна.