
Крымийн автономит муж Оросод эзлэгдсэний дараа оршин суугчдынх нь иргэний үнэмлэхийг солих ажил эхэлсэн юм. Тэгвэл Крым болон Севастопольд рублиэр татвар төлж, төрийн албан хаагчдын цалинг тавих болсон аж. Мөн тэтгэвэр, тэтгэмж гээд бүх төлбөр тооцоог рублиэр хийх болжээ. Оросын эрх баригчдын шийдсэнээр 2016 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл Украины мөнгөн тэмдэгт гривениэр бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоог хийх юм байна. Крым Оросын мэдэлд шилжсэнээр нутгийн иргэд нь Оростой адилхан нийгмийн халамж хүртэхээр болжээ.