
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Малайзын онгоцны эрэл хайгуулд зориулж орчин үеийн төхөөрөмж илгээж буйгаа мэдэгджээ. Хар хайрцаг илрүүлэх “Bluefin-21” төхөөрөмжийг усан доор явагч хэрэгсэл дээр суурилуулдаг байна. Энэ нь онгоцны хар хайрцгаас гадна сэг байрлаж байгаа газрыг зааж өгөх боломжтой гэнэ. 4,410 метрийн гүнд шумбах уг хэрэгсэл алга болсон онгоцыг олно гэдэгт Америкчууд итгэлтэй байна. Малайзын ерөнхий сайд Нажиб Разак онгоцны сэг Австралийн Пертийн баруун зүгт буюу Энэтхэгийн далайн дунд хэсэгт байгаа гэж мэдэгдсэн юм.



