Малайзын хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд сураггүй алга болсон Боинг онгоцны талаарх мэдээлэл дүүрчээ. Тус улсын ерөнхий сайд Нажиб Разак 239 зорчигчтой онгоц Энэтхэгийн далайд сүйрсэнийг Их Британийн хайгуулчдын мэдээлэлд үндэслэн албан ёсоор мэдэгдсэн юм. Алга болоод 17 хонож буй онгоц далайд унасан тул амьд хүн үлдэх магадлал байхгүй гэж үзжээ. Тиймээс амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хэвлэлүүд хар өнгөөр жигдэрчээ.



