Мальдив улсын Рангалийн арлын орчимд далай дотор бүтээн байгуулсан “Ithaa” нэртэй ресторан бий. Далайн усны гадаргаас 5,9 метрийн гүнд орших энэхүү ресторан дэлхийн хамгийн тансаг газруудын нэг юм. Ердөө 12 суудалтай энэхүү рестораныг зохион бүтээхийн тулд 4,8 сая доллар зарцуулжээ. Энд очсон хүмүүс орчин үеийн Европ, Ази хоолоор үйлчлүүлэхээс гадна далайн гүн дэхь амьдралыг судлах боломжтой.

