
Дэлхий даяар жил бүр 7 сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алддаг гэсэн судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, нас баралтын шалтгааны 13 хувийг агаарын бохирдол эзэлж байна. Агаарын бохирдол зүрх, уушгийг үрэвсүүлж буй нь хүрээлэн буй орчны асуудал тулгамдаж байгааг дахин сануулав. 2012 онд агаарын бохирдол 4,3 сая хүний аминд хүрдэг гэсэн тооцооллыг гаргаж байсан бол энэ тоо хоёр жилийн дотор огцом нэмэгджээ. Бээжин, Токио, Парис зэрэг дэлхийн томоохон хотуудын агаарын чанар эрс муудсан учраас мод, нүүрс шатаахаас татгалзаж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэх болсон билээ.