Малайзын ерөнхий сайд Нажиб Разак алга болсон Боинг онгоц Энэтхэгийн далайд сүйрсэн гэсэн мэдээлэл хийсний дараа Бээжин хотын олон улсын нисэх буудлын ойролцоох Лидо зочид буудалд мэдээ хүлээж байсан зорчигчдын ар гэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Бээжин дэхь Малайзын элчин сайдын яамны гадна зорчигчдын ар гэр, найз нөхөд болох 300 гаруй хүн цугларсан байна. Тэд Малайзын агаарын тээврийн үйлчилгээ хариуцсан албан тушаалтнуудад уурлаж, гомдож буйгаа жагсаал хийн илэрхийлжээ. Онгоц алга болоод 17 хонож буй тул 239 зорчигчоос нэг ч хүн амьд үлдээгүй гэдэг нь тодорхой болсон юм. Австралийн хайгуулчид онгоцны сэг байж болох зүйлийг илрүүлсэний дараагаар ар гэрийнхэнд нь төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, нөхцөл байдалтай танилцуулна гэдгээ эрх баригчид амлажээ.








Сэтгэгдэл (5)