Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж буй Малайзын онгоцны хар хайрцаг олдсон ч бүх нууцыг тайлах боломжгүй гэнэ. Хар хайрцаг нь нисэгчийн бүхээгний дуу болон мэдээллийг хураан авах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтдэг боловч хязгаарлалттайгаар бичиж үлдээдэг байна. Америкийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар алга болсон Боинг онгоцны хар хайрцаг сүүлчийн хоёр цагийн мэдээллийг бичиж авсан байх магадлалтай ажээ. Онгоц нисч байхад хайрцганд мэдээлэл бичигддэг ч цагийн хязгаарлалттай ажилладаг байна. Зарчмын хувьд онгоцны сүүлийн цагийн бичлэг ослын шалтгааныг тодруулахад хангалттай байдаг ч 7 цаг ниссэн Малайзын онгоцны хувьд осол болохоос өмнө гол үйл явдлууд нь өрнөсөн гэж шинжээчид үзжээ. Хар хайрцгийг онгоцны сүүл хэсэгт бэхлэдэг бөгөөд хөнгөн цагаанаар хийсэн 10 кг орчим жинтэй, гутлын хайрцагны хэмжээтэй жижиг зүйл байдаг ажээ. Улбар шар өнгөтэй уг хэрэгслийг далай дундаас олно гэдэг маш хэцүү болох нь мэдээж. Тиймээс соронзоор татах хэрэгтэй гэнэ. 2009 онд Атлантын далайд сүйрсэн Францын онгоцны хар хайрцаг олдсон ч нисэгчийн бүхээгт юу болсон талаарх мэдээлэл маргаантай байдаг.
























































