
Онгоцны хар хайрцаг хар өнгөтэй гэж ихэнхи хүмүүс боддог ч тийм биш. Учир нь тод өнгөтэй байх тусам осол болоход эргээд олж авахад хялбар байдаг аж. Нисэгчийн бүхээг дэхь харилцан яриа, бусад дуу чимээг бичиж үлдээх зориулалттай энэ хэрэгсэл тод өнгөтэй байх тусам ослын газраас амьд үлдсэн хүмүүсийг олж аврахад хялбар байдаг гэнэ. Үүнийг 1939 онд Францын нисэхийн туршилтын төвд зохион бүтээжээ. Онгоцон дотор болж буй үйл явдлыг гэрэл тусгахгүй харанхуй орчинд бичиж авдаг учраас хар хайрцаг гэдэг нэртэй болсон байна.