
Малайзаас Бээжингийн чиглэлд нисч явсан Боинг 777 онгоцны зорчигчийн ах Даниел Тан эрх баригчдын өгч буй мэдээлэлд итгэхгүй байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр “Энэ хоёр долоо хоног миний амьдралын хамгийн хүнд өдрүүд байлаа. Албаны хүмүүс зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учраас юунд ч итгэхгүй байна” гэжээ. Мөн онгоцны сэг олдохоос нааш дүүгээ нас барсан гэдэгт итгэж чадахгүй гэнэ. Алга болсон онгоцонд суусан 239 зорчигчийн 154 нь Хятад, Тайванийн иргэд байгаа юм. Малайзын онгоц далайд сүйрсэнийг албан ёсоор зарласны дараа зорчигчдоос нэг ч хүн амьд үлдээгүй нь тодорхой болсон юм. Өчигдөр Бээжин дэхь Малайзын элчин сайдын яамны гадна 300 гаруй хүн жагсаж, цагдаа нартай мөргөлдсөн байна.