
“Candy Crush Saga” тоглоомыг зохион бүтээгч “King” компанийн хувьцааны үнэ ханш 500 сая доллараар өсч 7 тэрбумд хүрчээ. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 22,2 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 22,50 ам.доллараар худалдаалсан байна. Тус компани хөрөнгийн зах зээл дээр ажиллаж, мөнгөө өсгөхөөр төлөвлөжээ. “Candy Crush” тоглоом нь 2013 онд ухаалаг гар утсанд хамгийн их татагдсан программаар шалгарсан юм. Нийт 180 гаруй тоглоом үйлдвэрлэсэн “King” компанийн орлого хоёр жилийн өмнөхөөс 64 сая доллараар өссөн амжилттай байна. Нийт ашгийн 95 хувийг Candy Crush Saga, Pet Rescue Saga, Farm Heroes Saga гэсэн гурван тоглоомноос бүрдүүлдэг.