
Хойд Солонгос дунд тусгалын баллистик пуужинг Япон, Өмнөд Солонгос руу чиглүүлэн далайн зүүн эрэгт харважээ. Пуужинг Пхеньян хотын хойд хэсгээс эхлэн харвасан бөгөөд усанд унахаасаа өмнө 650 км газар тархсан гэж Өмнөд Солонгосын тал мэдээлэв. Хойд Солонгосчууд уг пуужинг 1000 км тархаж Японд хүрч очно гэж тооцоолсон боловч хүссэн хэмжээндээ хүрч чадаагүй байна. Цөмийн заналхийллийг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөсөн Хойд Солонгос, Японы удирдагчдын хэлэлцээр таслан зогсоож чадахгүй хэмээн Японы гадаад хэргийн яамны албан тушаалтан хэлсэнийг “Jiji” мэдээллийн агентлаг иш татжээ. Өнгөрсөн онд дайн өдүүлнэ хэмээн сүрдүүлж байсан Хойд Солонгосчууд “US B-52” хэмээх цөмийн аюултай бөмбөгдөгчийг туршсан удаатай. Гааг хотод үргэлжилж буй цөмийн хэлэлцээрийн үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Япон, Өмнөд Солонгостой хамтран цөмийн заналхийллийн эсрэг тэмцэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.