
Гааг хотноо өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Хятадын удирдагч Ши Жин Пин нар уулзсан байна. Тэд Украин, Хойд Солонгосын заналхийлэл, Хятад, Японы газар нутгийн маргаантай асуудлаар ярилцжээ. Украины хямралаас болоод Барууны орнууд болон ОХУ-ын харилцаа ээдрээтэй болсон энэ үед Хятадын удирдагч ямар суурь баримтлах нь чухал байгаа. Харин Ши Жин Пин “Хятад дэлхийд тэргүүлэгч гүрнүүдтэй шинэ загварын харилцаа тогтоохоор тууштай ажиллана. Бид зөрчилдөхгүй байж, АНУ-тай хамтран ажиллах бодлого баримтална” гэж хэлжээ. Энэхүү уулзалт нь Барак Обама Украины асуудлаар Хятадыг өөртөө татах гэсэн, шахалт үзүүлэх гэсэн оролдлого боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл (1)