
Талибаны амиа золиослогчид болон буутай этгээдүүд Кабул хотын сонгуулийн хорооны байрлуу халдаж, дараа нь ерөнхийлөгчид нэр дэвшигч Ашраф Ганийн гэр рүү дайрчээ. Хэргийн газар ажилласан цагдаа нар халдлага үйлдсэн таван хүнийг хөнөөж, барьцаалагдсан сонгуулийн хорооны ажилчдыг сулласан талаар батлан хамгаалах яамны сайд генерал Аюб Саланги “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Мөн Ашраф Ганийг эзгүй хойгуур гэрт нь болсон дэлбэрэлт, буудалцааны үеэр цагдаагийн нэг офицер амиа алдсан хэмээн цагдаагийн газраас мэдэгджээ. Афганистанд ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ерөнхийлөгчийн сонгууль өмнө ийнхүү халдлага газар авч эхэлсэн нь сонгогчдын санааг зовоож байна. НҮБ-аас сонгуулийн хорооны ажилчдыг хамгаалах арга хэмжээ авахыг Афганы удирдагчдад сануулжээ. Тус улсын төрийн эрхийг 12 жил барьсан ерөнхийлөгч Хамид Карзайг дахин сонгохыг эсэргүүцэгчид цөөнгүй байгаа ч түүнийг хангалттай нөлөөтэй хүн гэдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг.