
ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин 1930-аад онд Сталины хэрэгжүүлж байсан ажилчин ангийг бялдаржуулахын тулд хэрэгжүүлж байсан бүх нийтийн биеийн тамирын хөтөлбөрийг дахин эхлүүлж байгаа талаар албан ёсоор зарлажээ. Зөвлөлтийн үеийн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь түүхэн уламжлалаа сэргээж байгаа явдал гэж Путин хэлсэн байна. Өвлийн олимпийг зохион байгуулсаны дараа Оросууд дэлхийд спортын салбараар тэргүүлэгч орнуудыг нэг болохыг зорьж байгаа гэнэ. Бүх нийтийн биеийн тамирын хөтөлбөрийг 1991 онд Зөвлөлтийн систем задрах хүртэл хэрэгжүүлж байжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 11 насны ангиллаар усанд сэлэлт, гүйлтийн тэмцээн тэр ч бүү хэл тэсрэх бөмбөг шидэлтийн тэмцээн зохион явуулж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалан тулаанд бэлтгэдэг байсныг түүхэн баримтуудад дурджээ.
Сэтгэгдэл (1)