
Арабын холбооны 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлжээ. Энэ удаагийн хуралдаанаар Сирийн иргэний дайн, Израйль, Палестины зөрчил зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлаар ярилцаж байна. Энэ үеэр 140 мянган хүний амь насыг авч одсон Сирийн иргэний дайн Йордан, Ливан зэрэг хөрш орнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг Кувейтын төлөөлөгч онцолжээ. 2011 оноос хойш Арабын холбооны гишүүнчлэлээ алдаад буй Сири улсын төлөөлөгчид энэ удаагийн хэлэлцээрт оролцохгүй боловч тус улсын сөрөг хүчний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ахмад Ал-Жарбаг урьжээ. Тэрээр Башар Ассадыг төрийн эрхнээс зайлуулах нь хямралыг шийдвэрлэх цорын ганц зам гэж үзэж байна. Тиймээс босогчдын талд зэвсэг, хүмүүнлэгийн тусламж хүргэхийг Арабын холбооны удирдагчдаас шаарджээ.