Хорвоо дээр эмээгийн хайраас өөр агуу зүйл байдаггүй гэдгийг Хятадын Сичуань мужийн Ибинь хотын оршин суугч 14 настай Фан Мэй Цю охин мэдэрч явна. Фан охин тахир дутуу хэдий ч 66 настай эмээгийнхээ ачаар нэг ч өдөр хичээл таслаж үзээгүй юм. 66 настай эмээ нь өглөө бүр охиноо нуруун дээрээ үүрч 4 километрийн цаана байрлах сургуульд нь хүргэж өгдөг. Сургууль явах замд хад, чулуу ихтэй учраас охин, эмээ ховор багагүй саадыг туулдаг байна. Фан мэй охиныг өлгийтэй байхад эцэг нь хаяад явсан бөгөөд удалгүй ээж нь өөр хүнтэй гэрлэснээр өвөө, эмээтэйгээ амьдрах болжээ. Өвөө нь нас дээр гарч хэвтэрт орсон ч энэ гэр бүл хайр халамжаар дутаагүй юм. Эмээ нь өглөө эрт 5 цагт босон цай ундаа бэлтгэж дуусаад 7 цагт сургууль руу явдаг. Фан Мэй охин эмээдээ үүрүүлж таван жил сургуульд явсан гэж бодохоор тэд хамтдаа 4,000 км замыг туулжээ.




Сэтгэгдэл (1)