Йорданы Азрак хотод Сирийн дүрвэгсдийн хуарангийн барилгын ажил үргэлжилж байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын төлөөлөгч Эндрью Харпер Азрак дахь дүрвэгсдийн хуарангийн барилгыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна гэж мэдэгджээ. Энэ хуаран Йорданы нийслэл Амманаас 100 орчим километрийн зайтай байрлах юм. Сирийн иргэний дайны улмаас 140 мянган хүн амиа алдаж, 5,5 сая дүрвэсний ихэнх нь хөрш зэргэлдээ орнуудад амьдарч байна.





