
Мексикийн Чьапас мужид байрлах нэгэн эдлэн газрын ойролцоо зугаалж явсан хоёр эрийг илжиг өшиглөжээ. Энэ хоёр хүн илжигэнд өшиглүүлэхээсээ өмнө архидан согтуурч, бусдад саад учруулсаныг тогтоосон байна. Харин хүн өшиглөсөн илжиг эзэн нь хохирогчдод эрүүл мэндийн нөхөн төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрөх хүртэл торны цаана хоригджээ. Ингээд эзэн Мауро Гутьеррес 420 доллар төлж байж илжигээ гаргаж авсан байна. “Танхай” илжиг 52 настай хохирогч Эндрьюс Гернандензын цээж рүү өшиглөтөл нөгөөх нь зугтаах гэж байгаад шагайгаа мулталсан байжээ.