
Саудын Араб болон Европт шинээр гарсан коронавирус гэдэг нэртэй САРС маягийн шинэ вирус хүнээс хүнд халддаг болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдэгджээ. 2003 онд САРС өвчин анх дэлгэрэхэд Азийн орнуудад 775 хүн амь үрэгдсэн билээ. Өчигдөр Францын эрх баригчид Коронавирус өвчнөөр бас нэг хүн өвдсөн тухай зарлажээ. Одоо коронавирус өвчнөөр өвдсөн нийт 34 тохиолдол дэлхий даяар тогтоогдоод байгаа юм. Саудын Арабын Эрүүл Мэндийн сайд Зиад Мемишийн хэлснээр бол тус улсад уг өвчний 15 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүн нас барсан ажээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Персийн булангийн улсуудаар аялаад ирсэн нэг Франц хүнээс уг өвчин анх илэрсэн юм.