Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны шөнө Украины хэт үндсэрхэг үзэлтэн баруун жигүүр хэмээх хэт даврагч бүлэглэлийн зохицуулагч Александр Музычко буудуулж амиа алджээ. Түүнийг Ровно хотоос холгүйхэн үл таних этгээдүүд хулгайлан авч явсаны дараа цогцсыг нь олсон байна. Хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж байгаа тул мөрдөн шалгаж эхэлжээ. Музычког хөнөөсөн этгээдүүд тус бүлэглэлийн гурван гишүүнийг мөн хулгайлан авч явсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Музычко алагдахаасаа өмнө Украины прокурорууд болоод Оросын цэргүүдийг шүүмжилсэн бичлэг хийж, интернэтэд нийтэлж байжээ.











