
Осама Бин Ладены хүргэн Абу Гайтыг Нью-Йоркинй ихэр цамхагт гарсан 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагыг зохион байгуулахад оролцсон гэж холбооны шүүх үзжээ. Түүнийг тухайн үед Аль-Кайда бүлэглэлийн төлөөлөгчөөр ажиллаж, Америкчуудын амь насыг хохирооход оролцсон хэмээн буруутгаж байгаа юм. Абу Гайтыг Америкчуудыг хөнөөсөн, Аль-Кайда бүлэглэлийн хуйвалдааныг дэмжиж, хангамжаар тусласан гэдэг гурван үндэслэлээр буруутгаж байгаа тул хуулийн дагуу бүх насаар хоригдох ялаар шийтгүүлэх хангалттай нөхцөл болно гэжээ. Кувейтын номлогч энэ хүн Бин Ладены ойрын зөвлөх байсан гэдэг. Тэрээр Бин Ладены том охин Фатиматай гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Бин Ладеныг 2011 онд Пакистаны Исламабад хотын захад хороосон юм.