
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Нидерландын Гааг хотод болж буй цөмийн зэвсгийн асуудлаарх уулзалтанд хэлсэн үгэндээ “ОХУ-ыг Украинаас цэргээ татахгүй бол дахин эдийн засгийн хориг тавина” гэж анхааруулжээ. Түүнчлэн энэ сарын эхээр Крымд болсон бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Харин Обама Оросын арми Крымд хяналтаа тогтоосныг барууны орнууд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж хэлсэн нь буулт хийж байгаа хэлбэр гэж ажиглагчид тайлбарлажээ.
Сэтгэгдэл (4)