
АНУ, ЕХ-ны тагнуулчид Оросын 30 гаруй мянган цэрэг Украины зүүн хилийг хамгаалж байгаа гэж тооцжээ. Өмнө нь тэд 20 гаруй мянган цэрэг байгаа гэж үзсэн юм. Оросууд ийнхүү цэргээ нэмэгдүүлсэн нь Украин дахь түрэмгийлэл үргэлжилж буйг гэрчилж байна хэмээн ажиглагчид үзжээ. Гэхдээ Оросууд Украины хилийг хамгаалж буй цэргүүдээ татна гэж барууныхан найдаж байгаа ажээ. Мөн хэрэв эдгээр цэргүүд Оросын хилийг давж, Украинд нэвтэрвэл хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.