
Ардчилсан Солонгосын иргэд өнөөг хүртэл улсаас зааснаас өөрөөр үсээ засах эрхгүй байдаг бололтой. Хоёр долоо хоногийн өмнө Пхеньяны удирдагчид их сургуулийн эрэгтэй оюутнууд бүгд Ким Чен Ун шиг үсээ засуулахыг заасан шинэ хууль баталсан ч одоогоор улс орон даяар мөрдөгдөж эхлээгүй ажээ. Харамсалтай нь энэ шийдвэр Хойд Солонгосчуудад таалагдахгүй байгаа гэнэ. Ким Чен Уны үсний засалт Хятадын наймаачинтай адилхан гэж тус улсад амьдарч байгаад Хятад руу дүрвэсэн нэгэн хүн шүүмжилжээ. Харин Өмнөд Солонгосын хэвлэлд Ким удирдагчийн үсний засалтыг 2000 оноос өмнө “Хятад наймаачных” гэж нэрлэдэг байсан гэж бичсэн байна. Хойд Солонгост тун удахгүй эмэгтэй үсний засалтыг заахыг үгүйсгэх аргагүй болжээ