
Хар тэнгист далайн гахайг хүртэл улс төрийн зорилгоор ашигладаг бололтой. Украинчууд тэнгисийн усан дахь далайн гахайд тагнах төхөөрөмж суурилуулан бөмбөгдөгч онгоц, шумбагч төхөөрөмж суурилуулан цэрэг, зэвсгээр заналхийлж буй эсэхийг судлах болжээ. Украины нууц тагнуулуудаас Оросууд эмээж байгаа гэнэ. Далайн гахай нь усанд амьдардаг бусад амьтдаас дуу чимээг хамгийн сайн сонсдог байна. Социализмын үед арьсан доороо нүүрсхүчлийн диоксид агуулсан хэрэгслийг нуусан алуурчин далайн гахайг сургаж байсан гэдэг. 2012 онд Украинчууд дайсныхаа эсрэг далайн гахай ашиглахаар төлөвлөжээ. Мөн халим, далайн хав зэрэг 27 төрлийн амьтныг Персийн буланд илгээж байжээ.