
Сирийн Засгийн газрын тусгай алба хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 100 орчим хүнийг баривчилжээ. Тус улсын хуулиар хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 12 ба түүнээс дээш жилийн ял авдаг байна. Алеппо хотод энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлдэг гэдгийг гэрчүүд мэдэгдэж байгаа ч өс хонзон санахаас айгаад хууль хяналтын байгууллагаас нуун дарагдуулдаг байжээ. Ер нь, иргэний дайны гал ассанаас хойш Сири улс гэмт хэргийн уул уурхай болжээ. Энд аллага, хүчирхийлэл, дээрэм тонуул, хулгайн хэрэг байнга гардаг ч дайнд анхаарлаа хандуулсан хууль хяналтынхан хариуцлага тооцох нь ховор юм. Сүүлийн хэдхэн сарын дотор Алеппо хотын хойд хэсэгт 1500 орчим хэрэг бүртгэгдсэн байна. Мөн Хомс хотод 220 хэрэг бүртгэгдсэний 60 нь хүн булаасан хэрэг байжээ.