
Чили улсад жил бүр улаан лоолийн баяр болдог байна. Энэ үеэр тус улсын иргэд улаан лоолийг бие биенрүүгээ шидэж, их хэмжээгээр гишгэлж хаядаг заншилтай гэнэ. Гэхдээ улаан лоолийг тариаланчдаас авдаг бөгөөд тэд энэ заншил нь ургац их хураахад тусалдаг гэдэгт итгэсээр иржээ. Энэ жилийн улаан лоолийн баярт Чилийн өнцөг булан бүрээс 70 мянга гаруй хүн цугларч, 40 мянган тонн улаан лоолийг гишгэчиж хаяжээ. Тэд ийнхүү хэдэн мянган тонн шүүс болох байсан улаан лоолийг бие биенрүүгээ шидэж, хувцсаа улаанаар будсан байна. Яг үүнтэй төстэй арга хэмжээ АНУ, Колумб, Коста Рика, Испани зэрэг орнуудад болдог.