
Украины хэт үндсэрхэг үзэлтэн, баруун жигүүр хэмээх хэт даврагч бүлэглэлийн зохицуулагч Александр Музычко буудуулж амиа алдсаны дараа Киев хот дахь парламентын ордны гадна дотоод хэргийн сайд Арсен Аваковыг огцруулахыг шаардсан жагсаал болов. Уг жагсаалд баруун жигүүрийн хэт даврагч бүлэглэлийн 2000 гаруй идэвхтэн оролцон ордны цонхыг хагалж тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Александр Музычкогийн үхлийн гол буруутан дотоод хэргийн сайд гэж эдгээр залуус үзэж байна. Музычког Ровно хотоос холгүйхэн үл таних этгээдүүд хулгайлан авч явсаны дараа цогцсыг нь олсон юм. Музычко алагдахаасаа өмнө Украины прокурорууд болоод Оросын цэргүүдийг шүүмжилсэн бичлэг хийж, интернэтэд нийтэлж байжээ.
Сэтгэгдэл (1)