АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Осо сууринд олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулсалт үүсч 16 хүн амиа алдаад байгаа билээ. Сураггүй алга болсон 100 гаруй хүний 16-гийнх нь цогцсыг олж таниулсан байгаа нь энэ юм. Үүнээс гадна есөн хүний цогцсыг олсон талаар албаныхан мэдэгдэв. Зургаа дахь өдрөө үргэлжилж буй эрэн хайх ажиллагааны үр дүнд амьд хүн олно гэдэгт найдаж буй ажээ. Хөрсний гулсалт 30 орчим байшин, барилгыг сүйтгэхийн зэрэгцээ гол мөрнийг бохирдуулан олон километр үргэлжилсэн намаг балчиг үүсгэжээ.











