
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ирэх тавдугаар сард Хятадад айлчилж байгалийн хийн экспортын гэрээнд гарын үсэг зурахаар болсон гэнэ. Хятад улс ОХУ-тай арваад жил хэлэлцсэний эцэст Сибирийн хоёр ч орд газраас байгалийн хий авахаар тохиролцоод байгаа ажээ. Хоёр хөрш улс байгалийн хийг нэг метр куб тутамд нь 468 ам.доллараар үнэлэхээр ярилцсан ч үнийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Хятадын тал байгалийн хийг хямд үнээр авах сонирхолтой байгаа ч Оросын “Газпром” компани алдагдалтай наймаа хийх бодолгүй байгаа тул ийнхүү санал зөрөлджээ.