
22 настай Жордан Линн Грахам бүсгүй нөхөр Кодин Жонсоныг хуримын өдрөө хаднаас түлхэж хөнөөсөн хэрэг гэрч нийгэмд шуугиан дэгдээж байжээ. Уг хэргийн шүүх хурал есөн сар орчим үргэлжилсэний эцэст Грахам бүсгүй буруутай нь нотлогдож, 30 жил хорих ялаар шийтгүүлжээ. Хэрэгтэн өөрийн гараараа нөхрөө хаднаас санаатайгаар түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр гэрлэлтээ батлуулаад паркт зугаалж байхдаа маргалдаж, буруу хүн сонгосоо мэдсэн учраас хөнөөсөн гэнэ. Грахам “Би гэрлэлтэндээ үнэхээр аз жаргалгүй байсан” гэж ярьсан байна. Шүүх хурлын явцад хэрэг санаандгүй осол байсан гэж тайлбарлахаар оролдсон ч ямар ч нотолгоо олдоогүй аж.