АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ватиканыг зорьж, Ромын пап лам Францистай уулзжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр эрхэм улс төрийн зөрчил, ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. Сүүлийн жилүүдэд баян, хоосны ялгаа улам нэмэгдэж буйд ихээхэн санаж зовж буйгаа Обама илэрхийлжээ. Орчин үед интернэт хөгжиж бүх зүйл нээлттэй болж байгаа учир залуу үеийнхэн үүнийг хамгийн ихээр мэдэрч байгаа гэж тэрээр ярьсан байна. Харин Францис дэлхий нийтэд хүчирхийлэл даамжирч буйд санаа зовж буйгаа илэрхийлсэн ажээ. Обама Оросын түрэмгийллийн асуудлаар ярилцахаар Европын гурван оронд айлчлахдаа пап ламтай уулзсан нь содон үйл явдал боллоо.




Сэтгэгдэл (1)