Оросын залуу зураач Наташа Кинару харандаагаар алдартнуудын хөргийг бодит мэт гайхамшигтай зурж чаддаг. Эдгээр зургуудыг харандаагаар зурсан гэж итгэдэггүй хүмүүс фото гэж хэлэх нь ч бий. 21 настай Наташа “Би царайлаг, сонирхолтой, авъяастай, нууцлаг гээд янз бүрийн хүмүүсийг зурах дуртай” хэмээн ярьж байна. Хөргийн баатрын нүдийг тод зурах тусам бодит мэт харагддаг гэнэ. Өнгө өнгийн зөөлөн харандаагаар баатрынхаа нүүрийг тодруулсаны дараа жижиг хэсэг, дэвсгэрийг нь сүүдэрлэдэг байна.
























Сэтгэгдэл (1)