
Бангладешт хэдэн зуун жилийн турш өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлал өнөөг хүртэл хадгалагдаж үлджээ. Энэ нь ахиухан загас дэгээдэхийн тулд торондоо сургуультай минжийг өгөөш болгон өгдөг уламжлал юм. Нэг айл дунджаар 15-20 минжийг сургаж, өгөөш болгодог байна. Шинэхэн загасчид бүтэн шөнөжингөө тороо шидэж 4-12 кг загас барих нь бий. Загасчин гэр бүл сардаа 250 долларын орлого олдог байсан бол сүүлийн жилүүдэд тоо толгой нь багасч, барихад маш хэцүү болжээ. Тосгоны иргэдийн амьжиргаа золгуулдаг загас, минжний тоо цөөрсөн нь байгаль хамгаалагчдын санааг зовоож байна.