
Хэрэв таны хүүхэд шүдний эмчид очихоос айдаг эсвэл мөнгөө хэмнэхийг хүсвэл нэгэн зоригтой аргыг хэрэглэж болох нь ээ. Малколм Сван гэдэг аав найман настай Адам хүүгийнхээ сүүн шүдэнд урт уяа тээглүүлэн тоглоомон нисдэг тэрэгтэй холбосон байна. Ингээд нисдэг тэрэг хөөрмөгц хүүхдийн шүд унажээ. Гэхдээ сүүн шүд маш сул байсан тул эмчид очихоос айсан хүүгээ саатуулахын тулд ийм арга хэрэглэсэн хэмээн Малколм ярьж байна. Тиймээс энэ аюултай аргыг туршиж үзэхгүй байхыг сануулжээ.